NAP төслөөс МУИС-ийн номын санд “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох: Сургагч багш нарт зориулсан гарын авлага”-аас 120 ширхгийг хандивлалаа. Энэхүү гарын авлагыг “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох” хичээлийн хөтөлбөр, агуулгыг боловсруулах ажлын хүрээнд МУИС-ийн Зөвлөх баг боловсруулсан бөгөөд Зөвлөх багийн гишүүдээр МУИС-ийн багш С.Эрдэнэсүх, Д.Оюунбаатар, П.Мягмарцэрэн, Н.Батсайхан, Д.Сандэлгэр нар ажиллажээ.
МУИС-ийн Номын сангийн нийт уншигчдын өмнөөс NAP төслийн багийн хамт олонд талархал илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.