Хайж байна...

“Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх” сэдэвт сургалт боллоо

Share Button

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан МУИС,  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран  МУИС-ийн суралцагчдад “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх” сургалт  зохион байгууллаа.

Уг сургалтад ХБХХЕГ, ХНОГ-н Судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн  Х.Сансармаа, “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага” сэдвээр, Монгол ёс уламжлал судлаач МУИС-н докторант О.Эрдэнэсувд,  “Тэжээхүйн ухаан” сэдвээр тус тус сургалтыг хийлээ.

Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх” сургалтын  хүрээнд МУИС-д амжилттай суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 4 суралцагчдад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж  тэтгэлэг гардууллаа.

Тэтгэлэг хүлээн авсан суралцагчид

  1. ХШУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн  суралцагч  Г.Батзориг
  2. ШУС-НУС-ийн Улс төр судлал хөтөлбөрийн суралцагч А.Сайханцэцэг
  3. ХЗС-ийн Эрх зүйн ахисан түвшний суралцагч С.Мягмарсүрэн
  4. ШУС-НУС-ийн Социологи хөтөлбөрийн суралцагч Г. Банзрагч

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар