МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээ-2021” олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээ-2021” олимпиад 11-р сарын 27, 12-р сарын 04-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын нэгдүгээр шат МУИС-ийн бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй явагдсан бөгөөд энэ шатнаас 18 оюутан хоёрдугаар шатанд шалгарч улмаар эрдэм мэдлэг, ур чадвараараа шалгарсан 6 оюутан эхний байруудыг эзэллээ. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэхийн ялдамд та бүхний цаашдын сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэж, Монголдоо манлайлах чадварлаг, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөе.

I түвшний эзэлсэн байр:
1-р байр: Алзахгүй овогой Мэндбаяр
2-р байр: Батжаргал овогтой Энхбаяр
3-р байр: Баяр овогтой Золбоо

II түвшний эзэлсэн байр:
1-р байр: Батцэнгэл овогтой Бумбаяр
2-р байр: Ганбаяр овогтой Билгүүнбилэг
3-р байр: Эрдэнэням овогтой Эрдэнэдалай

 

Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийг гал бадармой

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар