БНСУ-ын иргэн Квон Сөн Хүнъ багшийн тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Уг тэтгэлэг нь 2021-2022 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой.
Нийт тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 3
Тавих шаардлага:

  1. МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, Солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй, бакалаврын түвшний суралцагч байх
  2. Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах (сурлагын амжилт, цаашид суралцах ирээдүйн зорилго, төлөвлөгөө, ар гэрийн байдлын тухай бичих)

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Анкет /загварын дагуу/ татах
  2. Хүсэлт

Материал хүлээн авах  хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 30-ны 12.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ.
Шалгарсан суралцагчдад тэтгэлэг гардуулах ёслол 2022 оны 1-р сарын 07-нд цахимаар болно.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 9910-9128,
Цахим шуудан: n.altanzul@num.edu.mn, dulmaa.b@num.edu.mn

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар