АЖЛЫН БАЙРНЫ НЭР:
Хими, хими инженерчлэлийн сургуульд Хичээлийн туслах ажилтан албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна. /1 жил хүртэл хугацаатай түр орон тоо/
ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
– Химийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
– Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
– Англи хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн
– Харилцааны өндөр чадвартай
– Албан хэрэг хөтлөх чадвартай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Төрийн албан хаагчийн анкет
– Цээж зураг 2 хувь
– Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт
– Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
– Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
БҮРТГЭЛ: 2012 оны 11 дүгээр сарын 05-09-ний өдрийн 09.00-18.00 цагийн хооронд Хичээлийн I байрны 201 тоот өрөөнд бүртгэнэ.
Харилцах утас: 77307730-1116