СБД-ийн Прокурорын газраас зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд МУИС-ийн суралцагчид амжилттай оролцлоо

Share Button

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүрэг дэх ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон төрийн өмчийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Гэмт хэрэг, зөрчилгүй нийгмийн харилцааг бий болгоход бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулагдсан болно.

Тус уралдааны зорилго нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, хор уршиг, үр дагаврыг таниулж, хүүхэд залуусыг муу зуршил, үйлдлээс ангид байх, сайн үйлийн эерэг үр дүнг ухамсарлан ойлгоход чиглэсэн хүүхдийн сэтгэхүйн болоод хөгжлийн онцлогт тохирсон ажлыг тодорхойлох, таниулахад оршино. “Гэмт хэрэг, зөрчилгүй нийгмийн харилцааг бий болгоход бидний оролцоо” эссэ бичлэгийн уралдаанд нийт 80 орчим оюутан, залуус бүтээлээ ирүүлсний дотор МУИС-ийн 49 оюутан, БЭЛАС-ийн 10 орчим сурагч оролцож
шагналт байранд шалгарсан байна.Үүнд:

Сурагчдын ангилалд:

  • Гутгаар байранд МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Амин-Эрдэнэ

Их дээд сургуулийн оюутны ангилалд:

  • Тэргүүн байранд МУИС-ийн ХЗС-ийн эрх зүй хөтөлбөрийн 5 дугаар түвшний оюутан М.Мөнхдэлгэр
  • Дэд байранд МУИС-ийн ХШУИС-ийн мэдээллийн технологи хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Э.Баярсүрэн
  • Гутгаар байранд МУИС-ийн ОУХНУС-ийн төрийн удирдлага хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Д.Чанцал

Уралдаанд оролцсон нийт суралцагчдад баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар