МУИС | “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагтай хамтран ажиллана

Share Button
МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр /2022.02.25/ гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах, ахлах ангийн сурагчдын мэргэжлийн олимпиад, ЭЕШ-ын бэлтгэлд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны төсөл хэрэгжүүлэх, орон нутагт нэн шаардлагатай мэргэжлүүдээр МУИС-д бакалаврын болон ахисан түвшний сургалтад хамруулах, тэтгэлэг олгох зэрэг боловсролын салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлуудыг талууд хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар