Ченчи Үндэсний их сургуулийн 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Үндэсний Ченчи Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн идэвхтэй суралцаж буй, багадаа 1 улирал амжилттай суралцсан бакалавр, магистрын оюутан байх (төгсөх болзол хангаагүй)
  2. Голч оноо бүх түвшинд 3.0-аас дээш байна.
  3. Хэлний түвшин: англи хэл дээр суралцах суралцагчид – TOEFL iBT 79-80, IELTS 6.0 оноотой байх, хятад хэл дээр суралцах суралцагчид HSK level 4 түвшний мэдлэгтэй байх. /хэлний онооны батламжийг хавсаргах/

Бүрдүүлэх материал /бүх материал англи/хятад хэл дээр байна/:

  1. CV (тодорхой загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт (ТҮЦ машинаас авсан байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар (ТҮЦ машинаас авсан байх)
  4. Багшийн тодорхойлох захиа /Recommendation letter/ англи хэл дээр, тодорхойлолт гаргагчийн гарын үсэг, тамгатай байх
  5. Statement of purpose буюу суралцах/судалгааны төлөвлөгөө бүхий эсээ
  6. Англи эсвэл хятад хэлний онооны батламж.
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
  8. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 (паспортын хэмжээтэй)

Хөтөлбөр:

Суралцах хугацаа: 1-2 улирал

Сургалтын төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Дотуур байрны төлбөр:

  • бакалаврын түвшний суралцагчид – 1 улирлын 9057-13.770 тайван доллар
  • магистрын түвшний суралцагчид – 1 улирлын 11.350-16.750 тайван доллар

Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Ченчи Их Сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

“NATIONAL CHENGCHI UNIVERSITY” –гийн цахим хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.

 Website: http://oic.nccu.edu.tw/bin/home.php?Lang=en

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар