Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутнуудад хууль, эрх зүйн яриа хийв

Share Button

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Дэлгэрмаа, 8 дугаар хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан нар МУИС-ийн оюутны 4 дүгээр байранд амьдардаг гадаад оюутнуудад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи, тамхины хор уршгийн талаар яриа, таниулга хийж оюутнуудын сонирхсон асуултад хариулж харилцан ярилцав.

Оюутнуудад зориулсан хууль, эрх зүйн сургалт, мэдээлэл, яриа таниулга цувралаар үргэлжлэн явагдана.

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар