Байгалийн шинжлэх ухааны чухал тогтмолуудын нэг “Пи”-тооны өдрийг дэлхий даяар 3-р сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн энэхүү өдөр нэрт эрдэмтэн Алберт Эйнштейний төрсөн өдөр тохиодог билээ. “Пи”тооны өдрийг дэлхий дахинд шинжлэх ухааны арга хэмжээ, танин мэдэхүйн тэмцээн, уралдаан зохион байгуулж өнгөрүүлдэг.
Энэхүү “Пи” тооны өдрийг тохиолдуулан 3 сарын 15-ны өдөр ХШУИС-ийн Цөмийн инженерчлэл хөтөлбөр, , Цөмийн Физикийн Судалгааны Төв, Цөмийн Энергийн Комисс хамтран шинжлэх ухааныг танин мэдүүлэх, мэдээлэл хүргэх, оюутнуудыг идэвхижүүлэх зорилгоор ХШУИС-ийн нэгдүгээр түвшний оюутнуудын дунд “Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн АХА” тэмцээнийг санаачлан амжилттай зохион байгууллаа.
“Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн АХА”-нд оролцсон ХШУИС-ийн нэгдүгээр түвшний оюутнууд болон шагналт байр эзэлсэн оюутнууд.
ХШУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан Б.Санчир “Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн АХА”-нд нэгдүгээр байр эзлэн 100000 төгрөгөөр шагнуулав. Шагналыг “Цөмийн Энергийн Комисс”-ын ажилтан Ц.Билгүүн шагналыг гардуулав.
ХШУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан М.Билгүүн “Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн АХА” -нд хоёрдугаар байр эзлэн 70000 төгрөгөөр шагнуулав. Шагналыг “Цөмийн Энергийн Комисс”-ын ажилтан Ц.Билгүүн шагналыг гардуулав.
ХШУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан Г.Сарнай “Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн АХА”-нд гуравдугаар байр эзлэн 50000 төгрөгөөр шагнуулав. Шагналыг “Цөмийн Физикийн Судалгааны Төв”-ийн ажилтан Т.Жамъянсүрэн шагналыг гардуулав.
ХШУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан Е.Шүр “Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн АХА”-нд дөрөвдүгээр байр эзлэн 50000 төгрөгөөр шагнуулав. Шагналыг “Цөмийн Физикийн Судалгааны Төв”-ийн ажилтан Т.Жамъянсүрэн шагналыг гардуулав.
“Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн АХА” амжилттай боллоо.
Хүрэлцэн ирсэн “Цөмийн Энергийн Комисс” , “Цөмийн Физикийн Судалгааны Төв”-ийн ажилтан нар болон нийт оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье.