МУИС-ийн профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит “МУИС-ийн Электроникийн Олимпиад” болно

Share Button

МУИС-ийн профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит “МУИС-ийн Электроникийн Олимпиад” 2022 оны 3-р сарын 26-ний бямба гарагт 11:00 цагаас 3А байрны 114 тоот өрөөнд зохион байгуулагдана. Олимпиадад MУИС-ийн бүх оюутан хамрагдах боломжтой.

Олимпиад хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. I шатанд оролцогчид бодлого бодох ба бодлогын даалгаврыг тухайн оюутны судалсан хичээлүүдээс нь харгалзан өгнө. Бодлогын даалгавраас шалгарсан эхний 30-н оролцогчид II шатны практик даалгаварт оролцоно.

Олимпиадын шагнал

I шатны шагнал:

I байр -1 (200’000₮ өргөмжлөл)

II байр -1 (100’000₮ өргөмжлөл)

III байр -1 (50’000₮ өргөмжлөл)

II шатны шагнал:

  • Аналог хэлхээний даалгавар -1 (100’000₮ өргөмжлөл)
  • Симуляцийн даалгавар -1 (100’000₮ өргөмжлөл)
  • FPGA програмчлах даалгавар -1 (100’000₮ өргөмжлөл)

Амжилттай оролцсон оюутнууд Электроникийн улсын олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдана.

Олимпиадын бүртгэлийг 3-р сарын 24-ний өдрийг дуустал онлайнаар бүртгэнэ. Бүртгэлийн хураамж байхгүй. Бүртгэлийг зөвхөн @stud.num.edu.mn хаягаар бүртгэнэ.

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар