МУИС-ийн дэргэдэх Билим казах оюутан залуусын нэгдэл клубээс 3 дугаар сарын 18-ны өдөр Наурызын баярыг угтан үндэсний ёс заншил, уламжлалт хоолоо танилцуулан сурталчлах өдөрлөгийг амжилттай зохион явууллаа. Уг соёл сурталчлах өдөрлөгт МУИС-ийн нийт багш, ажилтан, оюутнууд хамрагдан казах түмний өв соёлтой танилцсан бөгөөд тэрхүү өв уламжлалыг хадгалах, цааш түгээн дэлгэрүүлэх боломжийг бий болгосноороо онцлог байсан юм.