“ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР” болон “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийн хүрээнд оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа

Share Button

Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг “Олон Улсын Ойн Өдөр” болон “Дэлхийн Усны Өдөр”-ийн хүрээнд 2022 оны 3-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус хурлын гол зорилго нь оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах, мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэглэх чадварт суралцуулах, харилцан туршлага солилцох боломж олгох болон дүгнэж, урамшуулах, сурталчлах боломжийг олгоход оршино.

Хуралд зочин илтгэгчээр Элчин сайд асан З.Батбаяр хүрэлцэн ирж “Амьдралыг тэтгэгч УС- эрх зүй, эдийн засгийн үндэс болох нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хуралд тус тэнхимийн бакалаврын болон ахисан түвшний 8 оюутан өөрийн судалгааны ажлын үр дүнг аман илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хуралд шалгарсан илтгэлүүд

Байр Илтгэгч Илтгэлийн сэдэв
Бакалаварын түвшин
1 Тэргүүн байр Г.Содбаяр             ОАА 4-р түвшин Таримал ойн өсөлтөнд сийрүүлэлтийн үзүүлэх нөлөө
2 Дэд байр Ё.Гантөгс              ОАА 4-р түвшин Баруун Хэнтийн байгалийн нарсан ойн (Pinus sylvestris L.) сэргэн ургалтанд огтлолын эрчмийн үзүүлэх нөлөө
3 Гутгаар байр Э.Сондор             ОАА 2-р түвшин Булган аймгийн ойн сэргэн ургалтын судалгаа
Ахисан түвшин
1 Тэргүүн байр Н.Нандинцэцэг              ХБОС магистрант Хаалттай бүхээг ашиглан нүүрсхүчлийн хийн урсгалыг тодорхойлох судалгаа (МУИС Өртөөний жишээн дээр)
2 Дэд байр Л.Сарангуа             ОАА магистрант Говийн бүсэд тарималжуулсан модлог ургамлын өсөлт, биомассын хуримтлалд усалгааны үзүүлэх нөлөө
3 Гутгаар байр Д.Солонго             ОАА магистрант Таримал нарсан ( Pinus sylvestris L.)ойн өсөлтөнд уур амьсгалын үзүүлэх нөлөө

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар