МУИС-ийн профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит “МУИС-ийн Электроникийн Олимпиад” амжилттай болж өндөрлөлөө

Share Button

Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны “Электроникийн олимпиад”-ын бодлогын даалгаврыг 2022 оны 3-р сарын 26-ны өдөр, дадлагын даалгаврыг 3-р сарын 27-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Олимпиадын нэгдүгээр шат МУИС-ийн бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй явагдсан бөгөөд энэ шатнаас 35 оюутан хоёрдугаар шатанд шалгарч улмаар эрдэм мэдлэг, ур чадвараараа шалгарсан 6 оюутан эхний байруудыг эзэллээ. Амжилттай оролцсон оюутнууд Электроникийн улсын олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдана. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэхийн ялдамд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэж, Монголдоо манлайлах чадварлаг, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөе.

Олимпиадын дүн

I түвшин буюу бодлогын даалгаварт эзэлсэн байр:

1-р байр: Хашбат овогтой Тэнгисболд (200’000₮, өргөмжлөл)

2-р байр: Гантулга овогтой Дашням (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Сүрэнжав овогтой Самданжамц (50’000₮, өргөмжлөл)

II түвшин буюу дадлагын даалгаврын эзэлсэн байр:

FPGA програмчлах даалгаврын төрөлд,

1-р байр: Алтанхуяг овогтой Алтангэрэл (100’000₮, өргөмжлөл)

Симуляцийн даалгаврын төрөлд,

1-р байр: Алтангэрэл овогтой Хөхтөмөр (100’000₮, өргөмжлөл)

Аналог хэлхээний даалгаврын төрөлд,

1-р байр: Сүрэнжав овогтой Самданжамц (100’000₮, өргөмжлөл)

 

Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар