Компьютерийн сүлжээний улсын X олимпиадын бүртгэл эхэллээ

Share Button

 

Зорилго: Компьютерийн сүлжээ, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, тэдний бүтээлч чадварыг нийгэмд таниулахад оршино.

МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион явуулж байгаагийн нэг нь их, дээд сургуулиудад Мэдээллийн технологи, Компьютерийн сүлжээ, Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Компьютерийн сүлжээний улсын Х олимпиад”-ыг зохион байгуулах гэж байна.

Тус олимпиад нь 2 үе шаттай явагдах бөгөөд

  • I шатыг 2022 оны 4 сарын 16-ны өдөр онлайн хэлбэрээр,
  • II шатыг 2022 оны 4-р сарын 23-ны өдөр онсайт хэлбэрээр тус тус зохион байгуулагдана.

 

Бүртгэл: Олимпиадын I шатанд оролцогч Гүүгл формоор 2022 оны 4 дүгээр сарын 10-15-ны хооронд доорх линк болон QR кодыг уншуулж бүртгүүлнэ.

https://forms.office.com/r/G507nnZmWn

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар