МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн удирдлага, төрийн бодлогын орчин үеийн чиг хандлага, ирээдүйн төлөв” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистрант, докторантууд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, илтгэлийг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга аргачлал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав.
- Тэргүүн байранд магистрант Т.Гантогтох “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ”
- Дэд байранд докторант Б.Гантогоо “Хүний хөгжилд суурилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн”
- Гутгаар байранд магистрант Д.Найрамдал “ЕБС төгсөгчдийн мэргэжил сонголт ба хөдөлмөрийн зах зээлийн уялдаа, бодлого зохицуулалт” сэдэвт судалгааны ажлууд шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ