“ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой, Ахисан түвшний сургалт эрхэлсний 30 жилийн ойд зориулан, “NUM Science Festival 2022” арга хэмжээний хүрээнд МУИС-ийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж буй суралцагчдыг шинжлэх ухааны тулгамдсан асуудлаар судалгааны үр дүнгээ илтгэх, залуу судлаачдыг дэмжих зорилгоор “ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Хурлын үе шат

Эрдэм шинжилгээний хурлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна.

  • 2022 оны 4 дүгээр сарын 26-нд Салбар хуралдаан: Тэнхимийн эрдэм шинжилгээний хурлаас 1-р байранд шалгарсан ахисан түвшний суралцагчдын илтгэлүүдийг байгаль, нийгэм, хүмүүнлэг, инженерчлэлийн салбар тус бүрээр хэлэлцүүлэх ба Бүрэлдэхүүн сургуулиуд хамтран зохион байгуулна.
  • 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Шинэ үеийн залуу судлаач” эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг Ахисан түвшний сургууль зохион байгуулна. Салбар бүрээс шалгарсан ахисан түвшний суралцагчдын шилдэг 2 илтгэл, тэнхим бүрийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан бакалаврын түвшний суралцагчдын шилдэг 1 илтгэлийг ханын хэлбэрээр танилцуулна.
Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [2.00 MB]

Салбар хуралдааны тов

Салбар хуралдаан Салбар хуралдааны тов Байршил
1 Байгаль шинжлэл 2022.04.26

10:00 цагт

Хичээлийн 1-р байрны Эрдмийн танхим
2 Инженерчлэл Номын сангийн байрны 203 тоот танхим
3 Нийгэм Номын сангийн байрны 502 тоот танхим
4 Хүмүүнлэг Хичээлийн 5-р байрны 605 тоот танхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар