МУИС-ийн 80 жилийн ойд зориулсан “Шилдэг контентын уралдаан”-ыг оюутнуудын дунд зарлаж байна

Share Button

 МУИС-ИЙН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШИЛДЭГ КОНТЕНТЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: МУИС-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж урамшуулах, оролцоог нэмэгдүүлэх.

Хамрах хүрээ: МУИС-ийн бүх салбар, түвшний оюутнууд.

Хугацаа: Шилдэг контент шалгаруулах уралдаан хоёр үе шаттай зохиогдоно.

        Нэгдүгээр шат: 2022.04.22-2022.06.20

      Хоёрдугаар шат: 2022.08.15-2022.10.15

Тавигдах шаардлага: Багаар болон ганцаарчлан оролцож болно. Багийн гишүүдийн тоо харгалзахгүй. МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдээс багууд шат тус бүрд 4-өөс дээш контент бүтээнэ. Контент мэдээ, видео, тикток ямар ч төрөл байж болно. Контентын үргэлжлэх хугацаа харгалзахгүй. Бүтээсэн контентуудаа  Facebook, Instagram, Tik Tok, Twitter-т байршуулна.

Контент бүрдээ  

#NUM_80

#МУИС_80

#Монголын_тархинд_ертөнц_багтана. хаштагийг заавал ашиглана.

Доорх үйл ажиллагаануудын хүрээнд контент бүтээнэ.

Нэгдүгээр шатны контент бүтээх үйл ажиллагаанууд:

  1. ЭЕШ-д бэлтгэх сургалт. 04.15-05.15.
  2. МУИС брэндийн хувцас загварын шоу. 04.30. МУИС-ийн Хичээлийн II байрын “А” зааланд болно.
  3. МУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал. 2022.04.29. МУИС. Хичээлийн I байранд болно.
  4. МУИС-ийн Нээлттэй өдөрлөг. 2022.05.13- МУИС. Хичээлийн бүх байранд болно.
  5. МУИС-ийн Марафон гүйлт. 2022.05 сар.
  6. “МУИС-Хакатон” оюутнуудын шинэ санаа, санаачилгын уралдаан. 2022.06 сар.
  7. МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаа. 2022.06 сар.

Хоёрдугаар шатны контент бүтээх үйл ажиллагаанууд:

  1. “Нобелийн шагналтан”-ы лекц. 2022.09 сар.
  2. Багш, оюутны үйлчилгээний төвийн нээлт. 2022.09 сар.
  3. МУИС-ийн Салбар дундын шинжлэх ухааны төв, байруудын шав тавих ёслол. 2022.09 сар.
  4. МУИС-ийн төгсөгч, оюутнуудын шоу.2022.10 сар. Сүхбаатарын талбай.
  5. МУИС 80 жил Баярын хурал.2022.10 сар.

Шалгаруулах журам: Олон сонирхолтой контент бүтээж,  хамгийн олон share, like  авсан багийг шалгаруулна.

Шагналын сан:

I байр: 3 сая төгрөг

II байр: 2 сая төгрөг

III байр: 1 сая төгрөг

(Жич: Шагналыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх хэлбэрээр олгоно.)

 

Зохион байгуулагч: МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Холбоо барих утас: 75754400-1163, 77307730-1163

E-mail: news@num.edu.mn

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар