Захиргаа, төвлөрсөн сангийн төсвийн төслийг танилцуулж байна.

Share Button

МУИСийн Захиргаа, Төвлөрсөн сангийн 

2013 оны төсвийн урьдчилсан төлөв 

2013 оны МУИСийн төсвийн бодлого

Үйл ажиллагааны үр дүнтэй төсөвт хөрөнгийн зарцуулалтыг оновчтой холбох, орлогоо нэмэгдүүлэх үр ашигтай хэмнэлттэй ажиллах үндсэн дээр уг онд сургуулийн үйл ажиллагааны  стратеги зорилтуудыг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, зарцуулах явдал байна.

 

Төсөв хийхэд баримталсан зарчмууд

–       Цалин хөлс, урамшуулалын өсөлтийн хүрсэн түвшинг шаардлагатай орлогын эх үүсвэрээр хангах

–       Хөрөнгө оруулалт, их засварын зардлыг аль болох бууруулан зайлшгүй шаардлагатай ажлыг төсөвт төлөвлөх

–       Бараа, ажил үйлчилгээний зардлуудыг өмнөх 2012 оны түвшиндээ барих

–       Орон тоо нэмэгдүүлэхгүй байж, үр ашиггүй зардлыг бууруулах

–       Орлого олох боломжит нөөцийг бүрэн дайчлан ашиглах

–       Худалдан авалтын хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийг төсвийн төлөвлөлт, зарцуулалтанд тусган ажиллах

 

Төвлөрсөн сангийн бүтэц, зохион байгуулалт

–       МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу 2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа профессорын баг, салбар дундын хүрээлэн, төвүүд, Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, МУИС пресс, Генинженерчлэлийн лаборатори, Төгсөлтийн дараах сургууль, Мэргэжлийн сургалт судалгааны дидактик төв зэрэг ЭШ-ний нэгжүүдийг Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралын багцад нэгтгэн оруулсан. Ингэснээр захиргаа, төвлөрсөн сан, ЭШИХ, бие даасан нэгжүүдийн мэдээ судалгаа багц багцаар нь гаргах боломжтой боллоо.

 

Төвлөрсөн сан, захиргааны зардлыг хуваарилах аргачлал

–       Төвлөрсөн сан, захиргааны орлого, зардлын төлөвлөгөөг үндэслэн тэдгээрийн  орлогоос давсан нийт зардлыг гаргаж байна.

–       Тухайн орлогоос давсан нийт зардлыг бүрэлдэхүүний сургуулиудын 2012/2013 оны статистик мэдээний оюутны тоог суурилан хуваарилан бурэлдэхүүний сургууль тус бүрт хүргүүлж байна.

–       Төвлөрсөн сан, захиргааны давсан зардлыг 2013 оны төсөвт ББС-аас бусад бүрэлдэхүүний сургуулиудад хуваарилахаар төсөвлөж оруулсан болно.

 

Төвлөрсөнсан, захиргааны төсвийг нэгтгэсэн хэлэлцүүлсэн байдал

–       Төвлөрсөн сан, захиргааны бүх нэгжүүдэд 2013 оны төсөв хийх талаар нэгдсэн удирдамж хүргүүлсэн.

–       Үүний үндсэн дээр нийт нэгжүүдийг хамарсан ажил хэргийн  уулзалт зохион байгуулсан. /2012 оны 11-р сарын 05/

–       Нэгж бүрээр төсвийн санал авах хуваарь гарган хүлээн авч, нэг бүрчлэн хэлэлцэж нэгтгэсэн. /2012 оны 11-р сарын 7-11- ний өдрүүдэд/

–       Нэгдсэн төсвийн саналыг СЭЗХ дээр нэгтгэн хянан хэлэлцсэн. /2012 оны 11-р сарын 12/

–       Захиргаа, Төвлөрсөн сангийн удирдлагын хүрээнд дээрх нэгтгэсэн саналуудыг хэлэлцэж, тодорхой гарсан саналуудыг тусган уг төсвийн төслийг боловсруулаад байна.  /2012 оны 11-р сарын 13/

 

Төвлөрсөн сан, Захиргааны 2013 оны төсвийн үзүүлэлийг

2012 оны төсвийн үзүүлэлттэй харьцуулсан байдал

/мянган төгрөгөөр/

Үзүүлэлт

1.Захиргаа

2.Төвлөрсөн сан

3.ЭШИХ

2012 төсөв

2013 төсөв

2012 төсөв

2013 төсөв

2012 төсөв

2013 төсөв

Орлогын дүн

92,836.6

79,000.0

979,550.4

1,313,213.8

117,525.0

331,523.0

1.Шилжих үлдэгдэл

100,000.0

2.Төсвийн санхүүжилт

37,836.6

253,542.2

953,827.9

3.Тайлантхугацааны орлого

55,000.0

79,000.0

726,008.2

359,385.9

117,525.0

231,523.0

Зардлын дүн

623,634.0

725,858.1

1,773,796.0

4,287,828.8

220,150.0

986,555.3

1.Цалин хөлс, НДШ

472,268.6

533,844.3

1,009,058.3

1,091,247.2

160582.1

2.БҮНЗардал

83,137.0

71,005.4

487154.1

45565.2

    Үүнээс: Урсгал засвар

150,000.0

3.СҮ-ний зардал

10,562.8

45,233.4

63,567.1

242,418.8

10,039.0

4.ЭШ, инновацийн

220,150.0

768,369.0

5.Тогтмол зардал

37,836.6

187,142.2

76,418.7

6.Хөрөнгийн зардал

19,829.0

75,775.0

481,535.0

1,523,800.0

2,000.0

Үүнээс:Өөрийнхөрөнгөөр

639,300.0

          Төсвийнсанхүүжилтээр

884,500.0

 

Нийт бүрэлдэхүүн сургуулиудын захиргаа, УЗөвлөл, олон нийтийн байгууллагууд болон багш ажилтнуудаас төсвийн төсөлд 2012 оны 11-р сарын 25-ныг дуустал саналаа ирүүлж хамтран ажиллахыг хүсье.

ХАВСРАЛТ

Саналыг дараах хаягуудаар ирүүлнэ үү.

oyunbb55@yahoo.combdavaasuren_08@yahoo.com, munkhuushee@yahoo.com, tungaa_d@yahoo.com

 

 СЭЗХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар