“Y4RP – Төсөлт илтгэлийн тэмцээн”-д МУИС-ийн оюутнууд түрүүллээ

Share Button

Зүүн хойд Азийн энх тайван, хөгжил дэвшилд оюутан залуусыг идэвх, санаачилгатай оролцуулах тэдний хүсэл мөрөөдөл, санааг нийгэмд бодитоор хэрэгжүүлэх зорилготой “Y4RP – ТӨСӨЛТ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН” 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

 

Нийт 3 үе шаттайгаар 44 багийн 150 оюутан оролцсоноос С.Санасэр ментортой МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн оюутнууд болох З.Жавхлан, Э.Хатан-Эрдэнэ, Х.Отгонтулга нар харааны бэрхшээлтэй анхлан суралцагч нарт брайль цагаан толгой болон тоог богино хугацаанд сурах боломжийг олгох “Ногоон үсэг ” төслөөр тэргүүн байрыг эзэлж БНСУ-д 8 сард зохиогдох “International Forum on One Korea” хуралд оролцох эрх болон мөнгөн шагналаар шагнагджээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар