2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”, “Буцалтгүй тусламж”-аар суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд

Share Button

Боловсролын зээлийн сангаас 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд “Буцалтгүй тусламж”,  “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлтийг дараах нөхцөлүүдээр суралцаж байгаа суралцагчдыг хамруулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

А.ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ:

  1. Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчдад үргэлжлүүлэн олгох
  2. 2022-2023 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр элссэн шинэ элсэгч, үргэлжлэн авах суралцагчид: Тэргүүлэх чиглэлд дараах хөтөлбөрүүд орно:
  • Биологи
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Утасгүй холбоо
  • Өгөгдлийн ухаан
  • Системийн аюулгүй байдал
  • Хиймэл оюун ухаан
  • Химийн инженерчлэл ба боловсруулалт
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Байгаль орчныг хамгаалах технологи
  • Электроник
  • Биотехнологи
  • Био-Инженерчлэл
  • Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл
  • Ойн инженер хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р  түвшний суралцагчид

Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид “Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ийн боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд зээлд хамрагдах хүсэлтээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ны дотор дараах утсаар болон хичээлийн 2-р байр 109,110 тоотод  ирж бүртгүүлнэ үү.

  • ШУС мэргэжилтэн Н.Бурмаа /77307730-1522, 99167190/
  • ХШУИС, ОУХНУС мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505/
  • БС, ХЗС мэргэжилтэн Ц.Бямбасүрэн /77307730-1519, 99137682/

“Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ийн хариуцсан мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд  “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж,  холбогдох материалыг хүргүүлнэ.

Б. СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ:

  1.   Бүтэн өнчин суралцагч:
  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
  1.  Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт /50% /
  1. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт /70%/
  1.  Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
  • Өргөдөл
  • Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний  хувь тогтоосон акт   /70%/
  1. Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь:
  • Өргөдөл
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  1. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:
  • Өргөдөл
  • Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
  1.   Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:
  • Өргөдөл
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар

Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид Оюутан төгсөгчийн хэлтсийн боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд бүрдүүлсэн материалаа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны дотор  хичээлийн 2-р байрны  109,110 тоотод  ирж бүртгүүлнэ үү.

  • ХШУИС, ОУХНУС, ШУС хариуцсан мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505/
  • БС, ХЗС хариуцсан мэргэжилтэн Ц.Бямбасүрэн /77307730-1519, 99137682/

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар