Хайж байна...

БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Апру Эф Жи сангийн 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авъяаслаг, сурлага сайтай суралцагчид дэмжлэг үзүүлнэ.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн анхан шатны шалгаруулалтыг МУИС хийж нийт 20 суралцагчийн материалыг шалгаруулан OK BAE&JUNG санд илгээх бөгөөд эцсийн шатны шалгаруулалтыг тэтгэлэг олгогч тал хийнэ.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн Солонгос хэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын болон магистр, докторын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх /Жич: ХЗС нь энэ тэтгэлэгт оюутнуудаа бие даан хамруулдаг учир хууль, эрх зүйн хөтөлбөрт суралцаж буй суралцагчдын материал хүлээн авахгүй/
  2. МУИС-д идэвхтэй суралцаж буй Солонгос иргэншилтэй суралцагч /хөтөлбөр хамаарахгүй/
  3. Сүүлийн улирлын  голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  4. Өмнө нь сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /application form-ыг англи хэл дээр загварын дагуу/ татах
  2. Дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр тамгатай байх шаардлаггүй/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байж болно/ Ахисан түвшний суралцагчийн хувьд эрдэм шинжилгээ судалгаа, бусад амжилтууд байж болно

Материал хүлээн авах  хугацаа: 2022 оны 9 дүгээр сарын 15-ны 12.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан,  төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар