МУИС, Япон Улсын Сайтама их сургууль хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу Сайтама их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2-3, 4 дүгээр түвшний төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо 3,0 дээш байх
- Англи эсвэл япон хэлний мэдлэгтэй байх
Англи – CEFR B2 болон түүнээс дээш(TOEFL PBT 533; TOEFL iBT 72; IELTS 5.5 г.м)
Япон – JLPT N1 эсвэл N2
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх, магистрын суралцагчид бакалаврын дипломын дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
- Англи эсвэл япон хэл дээр тодорхойлох захиа – 1ш. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг байх
- Statement of purpose буюу суралцах төлөвлөгөө (1 нүүр англи эсвэл япон хэл дээр шивсэн байна)
- Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT онооны батламжийг хавсаргах
- Санхүүгийн/Банкны баталгаа
- 1 улирал суралцах бол 500,000 йенээс доошгүй
- 2 улирал суралцах бол 1,000,000 йенээс доошгүй баталгаа гаргана
- Хэрэв банкны баталгааг өргөдөл гаргагчаас өөр хүн /эцэг эх/ гаргах бол батлан даахыг зөвшөөрсөн тухай англи хэл дээрх албан ёсны захидал хавсаргана
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээжний рентген зураг, сүрьеэгийн шинжилгээний хариу (англи хэл дээр, эмчийн тамгатай)
- 6 сараас хэтрээгүй паспортын цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй, 50kb хэтрэхгүй хэмжээтэй)
Суралцах хугацаа: 1–2 улирал
Хамрагдах оюутны тоо: 1 оюутан
Хөтөлбөр: Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг дараах линкээр орж харна уу: http://en.saitama-u.ac.jp/exchangeprograms/courses/
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр, бусад зардлыг суралцагч хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн 15:00 цаг. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.
Хүсэлт гаргагч нь бичиг баримтыг зааврын дагуу бүрдүүлэн нэг багц ZIP file болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Имейл явуулахдаа өөрийн овог нэр, утасны дугаарыг бичсэн байна. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сайтама Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Сайтама их сургууль нь сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС