Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв

Share Button

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан их, дээд сургуулийн оюутан, залуучуудад өөрийгөө болон бусдыг аливаа осол, гэмтэл, болзошгүй эрсдэлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид сургалт орж байгаа юм.


МУИС-д шинээр элссэн, ерөнхий суурь хөтөлбөрийн оюутнуудад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Дэлгэрмаа болон 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Буянтогтох нар Монгол Улсын Зөрчлийн тухай хууль холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи, тамхины хор уршигийн талаар яриа, таниулга хийв.


Суралцагсдад зориулсан хууль, эрх зүйн сургалт, мэдээлэл, яриа таниулга цувралаар үргэлжлэн явагдана.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар