МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2022.09.25/ нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, гүйлтийн спортоор хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой “МУИС-80 Эрүүл мэндийн гүйлт”-ийг нийслэлийн автомашингүй өдрөөр зохион байгууллаа.
Гүйлтэд 2000 гаруй хүн оролцсон бөгөөд бүртгэлийн хураамж болох 5000 төгрөгийг МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын сургалтын тэтгэлэгт зориулна. Өнөөдрийн байдлаар МУИС-д нийт 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй суралцагч суралцдаг. Уг гүйлтэд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын төлөөлөл ч мөн оролцсон юм.
“МУИС-80 Эрүүл мэндийн гүйлт”-д оролцсон нийт оролцогчдоос Хамгийн их оролцоотой хамт олноор МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газар, Хамгийн сайн зохион байгуулалттай хамт олноор МУИС-ийн Номын сан, Хамгийн сайн жигдрэлтэй хамт олноор МУИС-ийн ШУС-ийн НУС, МУИС-ийг хамгийн их төгсөгч, суралцагчтай гэр бүлээр Грийн Химистри компани шалгарч мөнгөн шагналаар урамшууллаа.
Мөн барианд хамгийн түрүүнд орсон МУБИС-ийн суралцагч Г.Ганжаргал, МУИС-ийн багш, ажилтнуудаас хамгийн түрүүнд барианд орсон Г.Нямбаяр, хамгийн бяцхан оролцогч Дамдин, Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын төлөөлөл МУИС-ийн Сэтгэл судлал хөтөлбөрийн докторант Болормаа, Бүтэн элгээ солиулсан ч гүйлтэд оролцож барианд орсон Физикийн доктор Н.Тэгшбаяр нарыг гарын бэлгээр шагнасан юм.
“МУИС-80 Эрүүл мэндийн гүйлт”-д оролцсон бүх оролцогчдод талархал илэрхийлье.
Гүйлтийг ивээн тэтгэж оролцсон Хаан банк, Bonaqua, Hipay компанийн хамт олонд талархал илэрхийлье.
МУИС-ийн 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.