“Айсуй хүн: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд” ёс зүйн эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Share Button
МУИС-ШУС-ХУС-ын Философи, шашин судлалын тэнхимээс 9 дэх удаагийн ёс зүйн эрдэм шинжилгээний хурлыг “Айсуй хүн: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд” сэдвийн дор 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

“Айсуй хүн: даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IX ХУРЛЫН УДИРДАМЖ

 

МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС-ийн  БХуС, “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” ТББ хамтран улсын хэмжээний ёс зүйн эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурлыг зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

Өнөөдрийн технологижсон ертөнцөд ёс суртахуун, танин мэдэхүйн олон асуудал, нийгэм, улс төр, соёлын олон сорилт тулгарч байна. Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, колоничлолын дараах нийгэм-соёлын нөхцөл, хүйс, жендэрийн ялгаатай байдал, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын асуудал, дэлхий дахины хэтийн төлөв зэрэгт хүн ирээдүйд ямар байр суурьтай оролцох, уламжлалт ёс суртахууны онол, хэм хэмжээ нь орчин үед хүчин төгөлдөр байж чадах эсэх сэдэв анхаарал татаж байна. Иймээс ирээдүйн хүний ​дүр төрх ямар байх вэ гэсэн олон талт асуултын дор “Айсуй хүн: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Эрдэмтэн, судлаач, багш та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд сүүлийн үеийн судалгаа, шүүмжлэлт, бүтээлч санаагаа хуваалцан оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний хурлын дэд сэдэв:

  • Боловсролын ёс зүй
  • Ирээдүйн ардчилал, ёс зүй
  • Хүйс, жендэр, ёс зүй
  • Дижитал шилжилтийн төвд хүнийг тавихуй

Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Илтгэлийг өмнө хэвлээгүй, өөр хуралд хэлэлцүүлээгүй байх
  2. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсэгтэй байна. Илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, харилцах утас, илтгэлийн хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт,  эшлэсэн ном, зохиолын нэрс
  3. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, эшлэлийг оролцуулан A4 хэмжээтэй 5-7 хуудас байна.
  4. Илтгэлийг зөвхөн UNICODE ашиглаж, “Times New Roman” фонт дээр 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2,5 см, зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Эшлэл, ном зүйг APA загвараар хийнэ.

Илтгэл, мэдүүлэг хүлээн авах хугацаа: Хуралд оролцогчдын мэдүүлэг, илтгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны дотор prs.num42@gmail.com цахим шуудангийн хаягаар хүлээн авна.

Мэдүүлэг

Овог нэр Илтгэлийн сэдэв Эрдмийн зэрэг, цол Ажлын газар Е-майл хаяг Холбоо барих утас
           

Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр: Эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулна.

Нэмэлт  мэдээллийг  99003188, 88820660 дугаарын утсаар лавлана уу.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим

ШУТИС, Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Салбар

“Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” ТББ

 

Ажлын хэсэг: 

Ахлагч: МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор М.Отгонбаяр

Гишүүд:

Доктор, профессор Б.Дагзмаа

Доктор, дэд профессор Д.Оюунгэрэл

Доктор, ахлах багш Б.Мөнхжавхлан

Доктор, дэд профессор Ц.Нямсүрэн

Магистр, багш Э.Баасандорж

ШУТИС Доктор, дэд профессор Ц.Батцэрэн

ФШСТ-ийн туслах ажилтан Б.Баянжаргал

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар