“ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨӨЧ ОЮУТАН” өдөрлөгт урьж байна

Share Button

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм хамтран МУИС-ийн оюутан суралцагсдад үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨӨЧ ОЮУТАН” өдөрлөгийг 2022.10.17-21-ны өдрүүдэд хичээлийн 2 дугаар болох 4 дүгээр байранд зохион байгуулах тул Та бүхнийг манай өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зорилго: МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм хамтран МУИС-ийн оюутан суралцагсдад үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх

Ерөнхий зохион байгуулагч:

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв
  • МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс

Хамтран зохион байгуулагч: “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчлах
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн Клиникч оюутнууд нь “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирмийн мэргэшсэн өмгөөлөгчидтэй хамтран МУИС-ийн оюутан суралцагсдад тулгамдаж буй болон сонирхсон асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх
  • Өдөрлөгийн хүрээнд оюутнуудаас гарсан санал санаачилга, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаанд тусгах

Зохион байгуулах хэлбэр: Эрх зүй хөтөлбөрийн оюутнууд нь бусад хөтөлбөрийн оюутан суралцагсдадаа хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомж сурталчлах

Хаана:

  • МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 2 дугаар давхарт
  • МУИС-ийн хичээлийн 4 дүгээр байрны 2 дугаар давхарт

Хэзээ: 2022.10.17-21-ний өдрүүдийн 09:00 цагаас 18:00 цаг хүртэл

Хамрах хүрээ: МУИС-ийн суралцагсад, багш, ажилтнууд

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • Оюутан Та цагаар ажилласны хөлсөө авч чадахгүй байгаа бол …
  • Оюутан Танд орон сууц хөлслөхтэй холбоотой хууль зүйн асуудал үүсэж байгаа бол …
  • Та болон Таны ойр дотны хүн дарамт, хүчирхийлэлд өртсөн … гэх мэт тулгамдаж буй асуудлаараа хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар