“Кибер аюулгүй байдал” сэдэвт лекц уншлаа

Share Button

Мэдээлэл, Компьютерийн ухааны тэнхим нь оюутнууддаа Италийн үндэсний Судалгааны зөвлөлд “Кибер аюулгүй байдал”-аар судлаач болон мэргэжилтнээр, Оксфордын их сургуульд пост-доктороор тус тус ажиллаж байсан доктор У.Ганбаяраар “Кибер аюулгүй байдал”  сэдэвт лекц уншууллаа.

ЭХИТ-ийн гэрээт дэд профессор, доктор  У.Ганбаяр нь оюутнуудад Кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, түүнд тулгамдаж буй асуудлууд, олон улсын жишиг, кибер халдлагаас сэргийлэх болон түүний ач холбогдлын талаар товч ойлголтыг хүргэж, өөрийн туршлагаас оюутнуудтай хуваалцаж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгч нээлттэй ярилцлага өрнүүллээ. Мөн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн нь нийгэмд өндөр байр суурь эзэлж буйг түүнчлэн өнөөгийн нийгэмд чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдсан юм.

Уг семинарыг МКУТ-тэй хамтран зохион байгуулсан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Оюутны зөвлөлдөө талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар