МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимээс ЭРЭЛ-ШИЙДЭЛ 2022 Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын нийгмийн ухааны их дээд сургуулиудын дунд 19 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Манай хуралд МУИС, АШУИС, ШУТИС, МУБИС, ХСИС, СЭЗДС, Идэр, Газарчин, Отгонтэнгэр их сургууль, Их Засаг Хууль зүйн сургууль, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль зэрэг олон сургуулийн оюутнууд идэвхтэй оролцдог. Зөвхөн өнгөрсөн жилд тус бага хурлын анхан шатны шалгаруулалтад 65 орчим илтгэл ирүүлснийг хоёр үе шаттай шалгаруулалт хийн 15 илтгэлийг сонсож шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан юм.


Шинийг эрэлхийлж, өөрийгөө сорих хүсэлтэй оюутан, залуус бүрд манай Эрдэм Шинжилгээний Хурал нээлттэй. Та бүхнийг хуралд идэвхтэй оролцож өөрийгөө сорьж үзэхийг урьж байна.
Та илтгэлээ илгээх бол дараах линкээр орж илгээнэ үү: https://forms.gle/3jAdJ6EexCCqsHxj8