18-30 насны залуучуудын эрт илрүүлэг үзлэгийг МУИС–ийн эмнэлэгт 2022.10.25-аас эхлэн 10 хоног зохион байгуулах гэж байна. Эрт илрүүлэг үзлэгээр дараах олон төрлийн шинжилгээг хийлгэн эмчийн зөвлөгөө авах юм. Та бүхэн идэвхтэй оролцоорой.
ЖИЧ : Үзлэгт эрүүл мэндийн даатгалыг сүүлийн 3 жил төлсөн иргэн хамрагдах боломжтой учир үзлэгийн хугацаа дуусахаас өмнө эрүүл мэндийн даатгалаа төлөхийг уриалж байна.