“Франкофон хамтын ажиллагааны төв” суралцагчдыг чадавхжуулах олон талт үйл ажиллагаа явуулж байна

Share Button

“Франкофон хамтын ажиллагааны төв”-өөс суралцагчдыг чадавхжуулах, ажлын байрны эрэлт хэрэгцээнд дутагдаж буй зөөлөн ур чадварыг олгох талаар олон талт үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ удаа “Аялал жуулчлал франц хэлтэн хөтөч сэдвийн доор аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл “ДМД ХХК, “Монголи Вояж ХХК”, Стэп ин Монголиа ХХК”, “Гүюг-Аян ХХК”, “Орхон турс ХХК”, “Аялал жуулчлалын Хөтөч тайлбарлагчдын холбоо”, Эко вояж трэйвэл ХХК”, “Винд оф Монголиа ХХК”, Нью Жуулчин турс ХХК”, “Номад планет ХХК”, “Эвазион  Монголи ХХК”, “Урга тур ХХК”, “Фоба ХХК”, “Хорсбак ХХК”-ийн захирал, менежер, хүний нөөцийн мэргэжилтнүүд, МУИС-ийн Европ судлалын франц хэлний хөтөлбөр, Газарзүйн тэнхмийн аялал жуулчлалын хөтөлбөрийн багш, оюутнууд уулзан санал бодлоо солилцов.

Хөтөч тайлбарлагч гэж хэн бэ?”, “Байгууллагын өөрчлөлтхүний нөөц”, Аялал жуулчлалын салбарт дурлах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн суралцагчдын сонирхсон асуултанд хариулж, цаашид хэрхэн гадаад хэл, аялал жуулчлалын мэргэжлийг хослуулж мэргэжилтэн бэлтгэх арга зам, хамтарсан магистрын олон улсын хөтөлбөр, хос хавсарга хөтөлбөр сонгож буй оюутанд чиглэсэн тэтгэлэг олгох талаар санал солилцлоо. 

Дараагийн нэг гол үйл ажиллагаа МУИС-ийн 80 жилийн ойд зориулан Франц-роман судлалын төгсөгчдийн тэтгэлэг гардуулах ёслол байсан юм. Уг холбоо 2020 онд байгуулагдсан хэдий ч цар тахлын улмаас үйл ажиллагаа нь саарсан бөгөөд цаашид франц-роман хөтөлбөрөөр суралцаж буй шилдэг оюутанд тэтгэлэг олгох, жилд 2-3 үйл ажиллагаа тогтмол явуулах болсноо зарлав.

Холбооны тэргүүн 1998 оны төгсөгч, “Фоба” ХХК-ын тэргүүн Ч. Оюунтогос 50 гаруй төгсөгчдөөс цугласан хандивыг франц хэлний хөтөлбөрийн бакалаврын 5 оюутан ( III, IV түвшний оюутнууд Б.Өлзийтогтох, Б.Зоригбат, Г.Тэмүүлэн, Л.Намуун, Б.Айгерим нарт ), магистрын 2 оюутанд ( II түвшний оюутнууд Б.Марал, Э.Оюу-Эрдэнэ нарт ) гардуулан урам зориг бэлэглэж, цаашид амжилттай суралцахад нь амжилт хүслээ. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар