МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс 2022 оны 10 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгуулсан “Нийтийн удирдлагын долоо хоног” арга хэмжээний хүрээнд тэнхимийн дэргэдэх Мини Парламент клубийн “Байнгын хороодын намрын анхдугаар дагнасан хуралдаан” 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.
Хуралдаанаар Мини Парламент клубийн:
- Шинжлэх ухаан, боловсролын бодлогын байнгын хороо
- Хууль зүй, гадаад бодлогын байнгын хороо
- Байгаль орчин, нийгмийн бодлогын байнгын хороодын намрын улирал хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
Нийтийн удирдлагын тэнхимийн дэргэдэх
Мини Парламент Клуб