“ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨӨЧ ОЮУТАН” өдөрлөг болов

Share Button

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм хамтран МУИС-ийн суралцагч, багш, ажилтнуудад үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨӨЧ ОЮУТАН” өдөрлөгийг 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн клиникч оюутнууд болон “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирмийн өмгөөлөгчид нийт 89 оюутан, багш, ажилтнуудад хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөв. Өдөрлөгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 45 клиникч оюутан, “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн 20 өмгөөлөгч нийт 5 өдөр МУИС-ийн хичээлийн 2 болон 4 дүгээр байруудад ажиллалаа.

“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн захирал, д-р З.Сүхбаатар /Ph.D/ өдөрлөгт ажилласан клиникч оюутнуудад Өмгөөлөл судлалын цуврал болох “Өмгөөллийн тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”, “Өмгөөлөл судлал” зэрэг номуудыг бэлэглэв.

Өдөрлөгт ажиллаж зөвлөгөө өгсөн нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт, өмгөөлөгч нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. БАЯРЛАЛАА

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар