Унгарын үндэсний баярын өдрийг тохиолдуулан 2022 оны 10 сарын 26-ны өдөр МУИС-ийн Номын сангийн нэг цэгийн үйлчилгээний хэсэгт “Унгарын кино үдэш”-ийг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Унгар улсын тухай мэдлэг сорих QUIZ асуулт, хариултыг тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд мэдлэгээрээ манлайлсан эхний гурван оролцогчдыг тодрууллаа. Үүнд:
- 1-р байр: Б.Ганчимэг (хэлний бэлтгэл)
- 2-р байр: Б.Сарнайзул (БС-ийн 1-р түвшин)
- 3-р байр: Б.Тод (ШУС-НУС-ын 1-р түвшин)
Мэдлэг оюунаараа манлайлсан уншигчдад Унгар улсын элчин сайд Борбала Обрушански дурсгалын зүйл гардуулав. Унгар улсын кино үдшээр 2017 онд богино хэмжээний кино төрөлд Оскарын шагнал хүртсэн, Унгарын кино найруулагч Деак Кристофийн “Хүн бүр” нэртэй киног үзүүллээ.