Энэхүү олимпиадын зорилго нь нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу улам бүр өсөн нэмэгдэж байгаа газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлалын дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан түүнийг ашигладаг хүрээлэн буй орчин, геологи, уул уурхай, экологи, байгаль, барилга архитектор, хот төлөвлөлт, газар ашиглалт, мониторинг, инженерчлэл, нийгэм, эдийн засаг, газрын зураглал, түүх, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудын эзэмшсэн онол, практикийн мэдлэг, ур чадварыг сорих, хөгжүүлэх, газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалыг нийтэд сурталчлахад оршино.
2022 оны 11 дүгээр сарын 14-нд МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо, Ус цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэн, Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо болон оюутны “GIS club” хамтран “Тоон Ертөнц-2022” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын улсын Есдүгээр олимпиадыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан уг олимпиадад Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Их Сургууль, Үндэсний техникийн их сургуулийн эхний шатнаас шалгарсан нийт 8 баг оролцож гэрийн даалгавар, практик чадвар, онолын мэдлэгээрээ өрсөлдлөө. Олимпиадад МУИС-ийн “Horus” баг түрүүлж цом, алтан медаль, батламж, болон бусад шагналын эзэд болсон бөгөөд дэд байранд МУИС-ийн “Quark” баг, гутгаар байранд ХААИС-ийн “ХААИС” баг тус тус эзэллээ.
Шүүгчдын бүрэлдэхүүн: М.Эрдэнэтуяа (УЦУОШСМХ), П.Эрдэнэчимэг (ШУТИС), Д.Түвшинбаяр (ХААИС), Д.Содномрагчаа (ОБЕГ), Б.Сайнбуян (МУИС), А.Мөнх-Эрдэнэ (МТТХүрээлэн)
Тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн Horus багийн гишүүд Байгаль орчны зайнаас тандан судлал 3-р түвшний оюутан П.Золзаяа, Б.Чойсүрэндорж, Б.Хонгорзул
Дэд байр эзэлсэн МУИС-ийн Quark багийн гишүүд Байгаль орчны зайнаас тандан судлал 3-р түвшний оюутан С.Маралгоо, 4-р түвшний оюутан Б.Уугантуул, А.Отгон-Ерөөлт
Гуравдугаар байр эзэлсэн ХААИС-ийн ХААИС багийн гишүүд Газар зохион байгуулалтын 4-р түвшний М.Дамдинсүрэн, Б.Нүрзэдмаа, 3-р түвшний оюутан А.Үүрцайх
“Тоон ертөнц-2022” улсын олимпиадад оролцогсод
Дашрамд дурдахад энэ удаагийн “Тоон ертөнц-2022” Улсын IX олимпиад нь Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ой, Олон улсын Газарзүйн мэдээллийн систем “GIS day” -ийн 36 дахь өдөрт зориулагдан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.