АНУ-ын Төрийн Департментийн дэргэдэх EducationUSA байгууллагын Зүүн Хойд Ази, Номхон далайн бүсийн төвөөс зохион байгуулсан Дээд боловсролын түншлэлийн цахим өдөрлөгт МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш, мэргэжилтэн Д.Мөнхтамир нар оролцлоо. Цахим өдөрлөгт АНУ-ын 37 их, дээд сургууль, Вьетнам, Филиппин, Папуа Шинэ Гвиней, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Монголоос нийт 13 их, дээд сургууль оролцсон. Тус өдөрлөгөөр МУИС АНУ-ын 9 их, дээд сургуулийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагаа эхлүүлэх, хөгжүүлэх, тэр дундаа 2+2, 1+1 зэрэг хамтарсан хөтөлбөрөөр оюутан суралцуулах боломжуудыг хэлэлцлээ. Үүний хүрээнд эрхэм багш, судлаачид та бүхнийг доорх их, дээд сургуулиудын мэдээлэлтэй танилцаж, хамтын ажиллагааны саналаа 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хамтын ажиллагааны хэлтсийн partners@num.edu.mn цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Аризона мужийн их сургууль / Arizona State University
1885 онд байгуулагдсан, Аризона мужийн Фоеникс хотод байрладаг, төрийн өмчит судалгааны их сургууль. Бүрэлдэхүүн 17 коллежтой, 350 гаруй бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Инженерчлэлийн чиглэлд хамтран ажиллах, 3+1, 1+1 зэрэг хамтарсан хөтөлбөрөөр оюутан суралцуулах, эрчим хүчний судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
Сургуулийн цахим хуудас: https://graduate.engineering.asu.edu/
Олон улсын менежментийн сургууль / Thunderbird School of Global Management, Arizona State University
Менежмент, удирдахуйн ухааны чиглэлээр АНУ-д тэргүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг сургууль. Бизнесийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан суралцуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой.
Сургуулийн цахим хуудас: https://thunderbird.asu.edu/
Танилцуулга: https://drive.google.com/file/d/1bI1EwdV8HBumj-QhYhIH5MTegOEUDGzG/view?usp=sharing
Виржиниа Хамтын нөхөрлөлийн их сургууль / Virginia Commonwealth University
1838 онд байгуулагдсан Виржиниа мужийн Ричмонд хотод байрладаг, төрийн өмчит судалгааны их сургууль. Бүрэлдэхүүн 11 коллежтой, 220 гаруй бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бизнес болон инженерчлэлийн чиглэлд магистрын 1+1 хөтөлбөр хэрэгжүүлэх, эм зүй, био-анагаахын чиглэлээр хамтарсан судалгаа хөгжүүлэх боломжтой.
Сургуулийн цахим хуудас: https://www.vcu.edu/
Танилцуулга: https://drive.google.com/file/d/1buKn9yBsNkfzLFCuB9dqBboaGpdPZAJA/view?usp=sharing
University of the Incarnate World
1881 онд байгуулагдсан Техас мужийн Сан Антонио хотод байрладаг, хувийн католик их сургууль. Бүрэлдэхүүн 11 сургуультай, 120 гаруй бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багш солилцох, хамтарсан цахим хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.
Сургуулийн цахим хуудас: http://www.uiw.edu/
Делавэрийн их сургууль / University of Delaware
1743 онд байгуулагдсан, Делавэр мужийн Ньюарк хотод байрладаг, төрийн өмчит судалгааны их сургууль. Бүрэлдэхүүн 9 коллежтой, 320 орчим бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Инженерчлэлийн чиглэлээр АНУ-д тэргүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Инженерчлэл болон бусад чиглэлд хамтын ажиллагаа тогтоох, хамтарсан судалгаа хөгжүүлэх боломжтой.
Сургуулийн цахим хуудас: http://www.udel.edu/
Танилцуулга: https://drive.google.com/file/d/19rk5ZRIf5M4gM3mlvrGgjDMxOIp3qRbO/view?usp=sharing
Индианагийн технологийн дээд сургууль / Indiana Institute of Technology
1930 онд байгуулагдсан, Индиана мужийн Форт-Вейн хотод байрладаг, хувийн технологийн дээд сургууль. Бизнес, инженерчлэл, шинжлэх ухааны чиглэлээр гаруй бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Электроник, комьпютерийн ухаан, биотехнологи, бизнесийн чиглэлээр 2+2 болон 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан суралцуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой.
Сургуулийн цахим хуудас: https://international.indianatech.edu/
Танилцуулга: https://drive.google.com/file/d/1qqtK4RX5CR1KZwiYUAWNDD96cAtcG-Zb/view?usp=sharing
Жорж Мэйсон их сургуулийн Солонгос дахь кампус / George Mason University Korea
1949 онд байгуулагдсан, Виржиниа мужийн Фейрфакс хотод байрладаг, төрийн өмчит судалгааны их сургууль. Тус сургуулийн олон улс дахь цорын ганц кампус нь 2014 онд байгуулагдсан БНСУ-ын Инчон хотод байрладаг. Тус өргөтгөсөн кампуст бизнес, эдийн засаг, олон улсын харилцаа, зөрчил судлал, комьпютерийн ухаан, дизайны чиглэлээр бакалаврын сургалт явуулдаг.
Тус сургуулийн Инчон дахь кампус болон төв сургуультай 3+1, 1+1 зэрэг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.
Сургуулийн цахим хуудас: https://masonkorea.gmu.edu/
Танилцуулга: https://drive.google.com/file/d/1tM3ZwqB8kjDfolaXQ2YrGTk3LaE0Nr5n/view?usp=sharing
Невадагийн их сургууль / University of Nevada, Las Vegas
1957 онд байгуулагдсан, Невада мужийн Лас Вегас хотод байрладаг, төрийн өмчит судалгааны их сургууль. Бүрэлдэхүүн 24 коллежтой, 350 гаруй бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой ч инженерчлэлийн чиглэлд 2+2 хамтарсан хөтөлбөрөөр оюутан суралцуулах сонирхолтой.
Сургуулийн цахим хуудас: https://unlv.edu/international
Танилцуулга: https://drive.google.com/file/d/1yczhw5UH22sGWsLGMzVxPltTu8JOuZCb/view?usp=sharing
Хойд Айовагийн их сургууль / University of Northern Iowa
1876 онд байгуулагдсан, Айова мужийн Сидар-Фолс хотод байрладаг төрийн өмчит их сургууль. Бүрэлдэхүүн 5 коллежтой, 140 гаруй бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг.Оюутан солилцооны хөтөлбөр, 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.
Сургуулийн цахим хуудас: http://intladm.uni.edu/
Танилцуулга: https://drive.google.com/file/d/1g0TFW88XLDqOHO6Pp28ahOtzHv4mEy4Y/view?usp=sharing
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС