Монгол Улсын Их Сургуулийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газартай дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллахаар 2022 оны 11 сарын 23-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурж 3 жилийн хугацаатайгаар хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Уг санамж бичиг нь дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа хийх, багш эрдэмтдийн хийсэн туршилт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллах бөгөөд хамтын ажиллагааг хялбарчлах, зохистой үйл ажиллагааны бүтэц бий болгоход чиглэж байгаа юм.
Хамтын ажиллагааны цар хүрээнд холбогдох баримт бичиг, мэдээлэл, судалгаа, олон улсын туршлага болон аргачлалыг солилцох, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа хамтран хэрэгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ, техникийн туслалцаагаар дэмжин ажиллах, дагуул хот, эдийн засгийн тусгай бүсэд хэрэгжүүлэх төслийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх, дадлагажигч оюутан бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн техникийн семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн хамтран зохион байгуулах ажлуудыг хамтран хийхээр тохиролцлоо.