НШУС-ийн Философийн тэнхмийн багш доктор, зөвлөх профессор, буудлага спортын Олон улсын хэмжээний мастер Д.Тунгалаг 11-р сарын 17-20 нд Япон улсын Шизуока хотод болсон буудлага спортын Азийн мастеруудын аварга шалгаруулах 11-дэх удаагийн тэмцээнд оролцож БКВ-15+60 буюу хэвтээ 60 сумны төрөлд алтан медаль, БКВ-3*20 буюу хэвтээ, суугаа, босоо 60 сумны төрөлд мөнгөн медаль, ХБ-40 буюу хийн бууны 40 сумны төрөлд мөнгөн медаль авсан амжилтаар эх орондоо эргэн ирлээ.
Гурван медалийн эзэн болсон Д.Тунгалаг багшдаа хамт олных нь зүгээс баяр хүргэж, цаашдын спортын уралдаан тэмцээнд нь улам өндөр амжилт хүсье.