2013 оны төсвийн явцын хэлэлцүүлгийн тухай

Share Button

Санхүү, эдийн засгийн хэлтсээс мэдээллэж байна.

2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр    Санхүү, Эдийн засгийн хэлтсээс  тус   сургуулийн  2013 оны  төсвийн төслийн  явцын  3 дахь хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.   Төслийн явцын хэлэлцүүлэгт     дэд  захирлууд болон  алба, хэлтэс, нэгжийн дарга,  эрхлэгч, холбогдох  мэргэжилтнүүд,  бүрэлдэхүүний 11  сургуулийн захирлууд, Санхүү,эдийн засгийн хэлтсийн ажилтнууд тус тус оролцов.

Энэ удаагийн  хэлэлцүүлгийн  зорилго нь  МУИС-ийн захиргаа, төвлөрсөн сангийн нэгжүүдийн  2013 оны  орлого,  зардлын төсвийн төсөл,  түүнийг  бүрэлдэхүүн сургуулиудад   хуваарилах  талаар харилцан ярилцаж, зөвшилцөх,  санал  авч  төсөвт  тусгах  чиглэлийг тогтооход  чиглэлээ.

Сургуулийн  2013 оны нэгдсэн  төсөв  боловсруулах   бодлого,  баримтлах зарчмууд, анхаарч хэрэгжүүлэх зүйлсийн талаар  ЭЗХБАЭ дэд захирал Б.Даваасүрэн  мэдээлэл хийсний  үндсэн дээр  төсвийн хэлэлцүүлэг хийгдэв.

Хэлэлцүүлэгт оролцогсод Захиргаа, Төвлөрсөн сан, мөн Эрдэм шинжилгээ, иновацийн багц зэрэг  нэгж тус бүрээр зардлын бүтэц,  дэлгэрэнгүй  тооцоотой танилцаж,     асуулга  явуулж,  санал бодлоо  тодорхой  ярилцав.

Хэлэлцүүлгийн явцад  номын сангийн ном худалдаж авах төсвийн зарцуулалт,  цаашид ном худалдаж авахад  комисс байгуулж хэлэлцүүлэх,  журам бий болгох, дэлхийн ТОР – 25 сургуулийн худалдаж авдаг жишиг ном, сурах бичгийг авах,  номын онлайн хэрэглээг ашиглах,  номын сангийн талаар судалгаа хийж, менежментийг сайжруулах бодлогын  арга хэмжээг авч хэрэгжүүлэх , Улаанбаатар сургуулийн   бие даасан үйл ажиллагааг харгалзан, хуваарилалтыг захиргааны зардлын дүнгээр  тогтоох, мэдээллийн технологийн лиценз худалдаж авч хэрэглэх, төсөвт   тухайн сургуулийн бодит зардал, хэрэгцээнд тулгуурласан зардлыг  зайлшгүй тусгаж өгөх,  БЭЛАС-ийг  түшиглэн танин мэдэхүйн төв бий болгох, орлого олох боломжийг нэмэгдүүлж, экологийн төвийн үйл ажиллагааны алдагдлыг бууруулах,  тэргүүлэх чиглэл болох  эрдэм шинжилгээ, гадаад харилцааны зардлын төсвийг бууруулахгүй байх,  төсвийн хуваарилалтыг жигд биш, орлого оруулж буй салбарт  нь эрдэм шинжилгээний төсвийг түлхүү  хуваарилах, номын сангийн  барилгыг эхлүүлэх,  оюутны зөвлөлийн зарцуулах төсвийг  тухайн  сургууль дээр нь хуваарилж,  гэрээ байгуулах ба  зарцуулалт,   хяналтыг сайжруулах зэрэг  ажил төрлийн олон  саналыг ярилцаж, ирэх жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгахаар тогтов.

Хэлэлцүүлгийн үр дүнгээр   гарсан санал, хүсэлтийг судлаж хэрэгжүүлэх, зардал хуваарилах аргачлалыг сайжруулах, эрдэм шинжилгээний чиглэлэээр төсвийн зардлыг нэмэх, Захиргаа төвлөрсөн сангийн боломжит орлогыг нэмэгдүүлэх, зарим зардлыг нарийвчлан судлаж төсвийн төсөлд тусгаж,  захиргааны зөвлөлийн хуралд оруулахаар тогтов.

Цаашид  2013 оны төсвийн төслийг  Эрдмийн зөвлөлийн дэргэдэх төсөв санхүүгийн  хороогоор  хэлэлцүүлж,  захиргааны зөвлөл болон   удирдах зөвлөлийн хуралд оруулахаар төлөвлөж байна.

Сургуулийн 2013 онд хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны төсвийн төслийн хэлэлцүүлэг  үргэлжлэн явагдаж  байгаа тул төсвийн төслийн талаарх санал хүсэлтийг  / Б.Даваасүрэн – bdavaasuren@num.edu.com, Б.Оюунцэцэг – oyuntsetseg@num.edu.mn, Б.Энхцэцэг – enhee@num.edu.mn/  хаягаар байнга хүлээж авч байна.

 

СЭЗХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар