Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Манахан М.П.Ситомпул МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа

Share Button

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Манахан М.П.Ситомпул Монгол Улсад айлчилсан бөгөөд тус айлчлалын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад “Иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалахад Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн үүрэг” сэдвийн хүрээнд лекц уншлаа.

Манахан М.П.Ситомпул Бүгд Найрамдах Индонез Улсын Медан хотын дүүргийн шүүгчийн албан тушаалд 1984 онд томилогдож, 1986 онд Кабанжахэ хотын дүүргийн шүүхийн шүүгч, 1992 онд Стабат хотын дүүргийн шүүхийн шүүгч, 1998 онд Бинжай хотын дүүргийн шүүхийн шүүгч, 1999 онд Сималунгун хотын дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн орлогч, 2000 онд Сималунгун хотын дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2007 онд Чилакап хотын дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2009 онд Манадо хотын дээд шүүхийн шүүгч, 2014 онд Бангка Белитунг арлын дээд шүүхийн шүүгч, Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаагаас гадна Манадо хотын Улсын Их Сургууль, Панка Будигийн их сургууль, Дарма Агунг их сургууль, Хойд Суматрагийн их сургуулиудад тус тус төр, захиргааны чиглэлээр лекц уншдаг байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар