KOICA шугамаар хэрэгжих төсөл үр дүнтэй байхад МУИС-ийн дэмжлэг туслалцаа чухал юм…

Share Button

 … гэдгийг  Солонгосын Данкүүкийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Cho In Ho   МУИС-ийн захиралтай уулзах үеэрээ онцоллоо. Тус сургуультай МУИС, ЭМШУИС хамтын ажиллагааны гурвалсан гэрээг өнгөрөгч хавар зурсан бөгөөд энэ хүрээнд ярилцаж тохирсон ажил хэргээ албан ёсоор эхлүүлэх боломжийг судлахаар төлөөлөгч нь Монголд ирээд буй юм.

Данкүүкийн их сургуулийн буцалтгүй тусламжаар 10 жилийн өмнө МУИС-ийн дэргэд байгуулсан шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, түүнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжиж ажиллахаа дэд ерөнхийлөгч Cho In Ho  илэрхийлээд  KOICA шугамаар хэрэгжих гурван сургуулийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй төсөл хөтөлбөрийг шуурхай эхлүүлэхэд Монголын талаас албаны баримт бичгийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэхийг захирал С.Төмөр-Очироос хичээнгүйлэн хүслээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар