Солонгосдоо усан сангийн байгууламж, далангийн хана, хаалт бүтээн босголтоороо томоохон байр эзэлдэг “Сэгуан үйлдвэрлэл” компанийн захирал Dong Gun Han -д 6-р сарын 29-ний өдөр МУИС-ийн ФЭС-ийн хүндэт доктор цол өргөмжиллөө
Зочин Dong Gun Han энэ үеэр ФЭС-ийн сургалтын орчинг тохижуулахад зориулж, 10 сая вонын мөнгөн хандив өгснөө албан ёсоор захирал Ж.Даваасамбууд гардуулаад өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа зөвхөн эхлэл гэдгийг онцлоод цаашид хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх замаар улам өргөн хүрээнд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдан, өөрийн удирддаг болон бусад харъяа компанидаа түнш сургуулийнхаа чадварлаг төгсөгчдөөс авч ажиллуулах боломжтой гэдгээ албан ёсоор илэрхийлэв
Ноён Dong Gun Han нь машины дизайнер мэргэжилтэй бөгөөд 1996 оноос өнөөг хүртэл “Сэгуан үйлдвэрлэл” компанийг удирдан ажиллаж буй юм. Түүнийг авъяаслаг зохион бүтээгч, чадварлаг инженер гэдгийг нь 2006 онд БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамнаас өндөр зэрэглэлийн инженерийн сертификат, 2007, 2009, 2011 онуудад “Далангийн хананы бүх төрлийн автомат хаалтны төхөөрөмж”, “Аюулгүйн давхар төхөөрөмжтэй далангийн өргөгч хаалтын татуурга”, “Далангийн бүх төрлийн өргөгч автомат хаалтны төхөөрөмж” зэрэг бүтээлээрээ БНСУ-ын Оюуны өмчийн газраас 3 удаагийн патент авснаас нь харж болох юм.