Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн залуу эрдэмтдийн шагналыг жил бүр зарлан урамшуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ жил физик ба химийн чиглэлээр сонгон шалгаруулснаас Химийн чиглэлийн шагналын эзнээр МУИС-ийн ББС-ийн Биохими, биоорганик химийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Батжаргал шалгарчээ. Түүний эх орныхоо болон Дэлхийн химийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академ (TWAS)-иас олгодог ШИЛДЭГ ЗАЛУУ СУДЛААЧ шагналын 2012 оны эзнээр тодруулсан байна.
Доктор Б.Батжаргалдаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.