БНСУ-ын Кёнпүк (Kyungpook) Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр, магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх).
- Хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх
- Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
- Гадаадын (2 иргэншилтэй) иргэншилгүй байх
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- CV (тодорхой загвар байхгүй)
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Суралцаж байх хугацаанд гаргасан амжилтыг батлах батламж, гэрчилгээ (тэтгэлэг авсан, сайн дурын ажил хийсэн г.м)
- Санхүүгийн баталгаа (өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээрх дансны)
- 1 улирал суралцахаар бол US$ 9000
- 2 улирал суралцахаар бол US$ 18000
8. Санхүүгийн баталгаа эцэг эхийн нэр дээр гарах бол төрсний гэрчилгээний лавлагаа
9. Паспортын өнгөт зураг
10. Ковидын вакцинд хамрагдсан бүртгэл
Суралцах хугацаа: 1-2 улирал
Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доор линкээр орж танилцана уу.
http://en.knu.ac.kr/admission/exchange01.htm#con08
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 04 дугаар сарын 12-ны 12:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Эцсийн шалгаруулалтыг Кёнпүк их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ