БНСУ-ын Ханян (Hanyang) их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх),
- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх,
- Голч дүн 2.4 болон түүнээс дээш байх,
- Хэлний түвшин: Солонгос хэлний TOPIK Level 3, Англи хэлний CEFR B2 (IELTS 5.5, TOEIC 785, IBT 72, ITP 543, Duolingo 90) болон үүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэлээр байна:
- Суралцах төлөвлөгөө (Study plan)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэлээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэлээр ТҮЦ машинаас авсан байх)
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно) – татах
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь дор хаяж 2024 оны 6 сарын 21-ний өдөр хүртэл байх)
- Санхүүгийн баталгаа (өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээрх дансны) – татах
- 1 улирал суралцахаар бол US$ 4000
- 2 улирал суралцахаар бол US$ 8000
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өмнөх жилийн англи хэлээр орсон хичээлийн мэдээлэлтэй доор линкээр орж танилцана уу. (https://bit.ly/42PSdcG)
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 12-ны 12:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Эцсийн шалгаруулалтыг Ханян (Hanyang) их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ