БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго:  Уг тэтгэлэг нь 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөр, ази судлалын тэнхимд идэвхтэй суралцаж байгаа оюутныг дэмжих. 

Нийт тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 9 

  • Солонгос судлал: 6
  • Хятад судлал: 1
  • Япон судлал:1  
  • Түрэг судлал: 1  

Тавих шаардлага: 

  1. МУИС-ийн Ази судлалын тэнхимийн гадаад хэл – орон судлал, гадаад хэлний орчуулга, хэл шинжлэлийн хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагч байх, 
  2. Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх, 
  3. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах (сурлагын амжилт, цаашид суралцах ирээдүйн зорилго, төлөвлөгөө, ар гэрийн байдлын тухай бичих). 

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт: 

  1. Анкет /загварын дагуу/ татах 
  2. Хүсэлт /А4 нэг нүүр орчим агуулгатай байх/ 

Материал хүлээн авах  хугацаа:2023 оны 04 дүгээр сарын 21ы 12.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ. 

Шалгаруулалтын дүн 2023 оны 04-р дүгээр сарын 28-нд гарна. Хувь мэйлээр тэнцсэн тухай хариуг мэдэгдэх болно. 

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 9910-9128 

Цахим шуудан: enkhtaivan_ts@num.edu.mn,dulmaa.b@num.edu.mn 

 

Оюутны хөгжлийн төв 

Ази судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар