Жил бүрийн 12-р сарын 10-ны Олон улсын Хүний эрхийн өдрөөр Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Хүний эрх–Монгол хүний үнэ цэнэ” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болсон юм. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол улсын Ерөнхий сайдын ажлын алба хамтран оролцсоноос гадна Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн замын цагдаагийн газраас төлөөлөл оролцож мэдээлэл хийсэн бөгөөд МУИС-ийн ОУХС-ийн багш, оюутнуудын төлөөлөл тус хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, хүний эрх, монгол хүний үнэ цэнийн талаар санал бодлоо солилцлоо.