Байгаль-Эх лицей ахлах сургуулийн сурагчид олон улсын тэмцээнд амжилттай оролцоод иржээ

Share Button

           Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 11А ангийн сурагчид Д.Бямбасүрэн, Э.Мэндсайхан, Ч.Даваасамбуу, Б.Гантөмөр, Б.Мөнхсайхан нар 2012 оны 11 сарын 10-11 өдрүүдэд БНХАУ-н Сузуво (Suzhou) хотод болсон олон улсын рубик шооны аврага шалгаруулах тэмцээнд маш амжилттай оролцоод ирлээ.

Б.Гантөмөр 3*3*3* төрөлд National Record(NR)-13.21;  National Average(NA)-15.96

Б.Мөнхсайхан 2*2*2 төрөлд NR-5.21;  4*4*4 төрөлд NR-2:03.27;   Нэг гараараа буюу One Handed 3*3*3 төрөлд NR-43.08

 

Э.Мэндсайхан 5*5*5 төрөлд NR-3:54.02

 

Д.Бямбасүрэн Feet 3*3*3 төрөлд NR-6:13.83

Ч.Даваасамбуу 2*2*2 төрөлд NA-6,56 амжилтуудыг тус тус үзүүлжээ.

Олон орны дэлхийд данстай тамирчид оролцдог энэ том тэмцээнд анх удаа оролцоод ирлээ. Хятад улсын дэлхийн топ 50-д багтдаг хүчтэй өрсөлдөгчтэй өрсөлдсөн.  Энэ тэмцээн дээр “7*7*7cube”-н дэлхийн рекорд , “3*3*3 one handed”-н Азийн рекорд тус тус шинэчлэгдсэн нь чансаа өндөртэй тэмцээн болсныг харууллаа. Бид 2*2*2 ; 3*3*3 ; 4*4*4 ; 5*5*5 ; хөлөөрөө эвлүүлэх төрлүүдэд орж Монгол улсынхаа үндэсний рекорд (National Record); дундажуудыг тус тус шинэчлэн тогтоож Олон улсад бүртгүүлж чадсандаа их баяртай байна гэж сурагчид ярьсан юм.

Дэлхийн Рубик шооны Холбооны вэб сайтад энэ холбоосоор орж дээрх мэдээллийн талаар сонирхож болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар