Эрдэмтэн, багш, судлаач, оюутан та бүхнийг 2023 оны 04-р сарын 28-ны Баасан гарагийн 16:00 цагаас МУИС-ийн I байрны 120 тоот танхимд зохион байгуулах Химийн тэнхимийн ээлжит эрдэм шинжилгээний их семинарт өргөнөөр оролцохыг урьж байна.
Их семинарт:
- ШУА-ийн ХХТХ-ийн ЭШТА, Доктор Ж.Ганбаатар “Сэргээгдэх түүхий эд, хавдрын эсрэг агентуудын эх үүсвэр болох нь. Сибирь ба Монголын ургамлын бага молекулт метаболитуудын бүтцийн анализ ба химийн хувиралт”
- МУИС-ийн Химийн тэнхимийн багш Доктор, дэд проф. Ж.Ирэхбаяр “Сибирийн мийн хумсны химийн судалгаа” зэрэг илтгэл хэлэлцүүлнэ.