Moscow State Linguistic University, Russia
2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр, магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх),
- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх,
- Хэлний түвшин: Орос хэлний В2 болон түүнээс дээш мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материалууд:
- Өргөдлийн маягт (Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоотоос авах)
- Гадаад паспортын хуулбар (ОХУ-д ирснээс хойших хүчинтэй хугацаа нь 1.5 жилээс багагүй байх)
Хөтөлбөрийн талаар мэдээллийг доорх линкээр орж авна уу.
Учебная программа для иностранных студентов (linguanet.ru)
Programmes and courses for international students (linguanet.ru)
Хичээлүүд зөвхөн орос хэлээр явагдана.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 10-ны 12:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар суралцах улирал болон холбоо барих утасны дугаарын хамт илгээнэ үү.
Эцсийн шалгаруулалтыг тухайн сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ